Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг "Гоёл" наадмын 14 дэх Топ моделиор тодорсон загвар өмсөгч О.Пүрэвдуламыг загвар сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр "Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005" тэмцээний “Best model”, “Miss sharp-2007" тэмцээний шагналт байрт шалгарч байсан. 

Сингапурт амаржиж, охинтой болон загварын тайзнаасаа түр хөндийрсөн. Өнгөрсөн хавраас загварын тайзнаа дахин алхах болсон. Гоо үзэсгэлэн, гоолиг төрхөө хэвээр нь хадгалсан энэ бүсгүйг хэвлэлийнхэн алтны магнат Ц.Мянганбаярын “нялх амраг”-аар тодруулан, түүнд долоо дахь хэнз үрийг нь тэврүүлсэн хэмээн тодотгодог. 

Фото модель бүсгүй саяхан Солонгос улсыг зорьсон. Түүний тус улсад авахуулсан содон гэрэл зургийг хүргэж байна.