Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг. Анх тайзнаа “Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдийн танил болсон. Түүнээс хойш тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу жүжигчдийн нэг болж чадсан билээ. 

Нэг хэсэг түүний тоглосон “Орхидос 1", Орхидос 2” киног үзсэн хүн болгон түүнд дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ нь жүжигчин хүн дүрээ сайн бүтээж үзэгчдэд хүргэж чадаж буйг батлаж байгаа нь шинж.

Эрс шийдэмгий төрхтэй Отгоо, жүжигчин Мөнхтөртэй хосууд болон "Аюултай харилцаа" кинонд тоглож байгаа юм байна. Ингээд аюултай хосуудын гэрэл зургаас сонирхуулья.

Д.Ана