- Энэ  яваа насандаа байж боломгүй алдаа гаргачихлаа.  Өөрөөсөө илүү хайрладаг эхнэртээ гар хүрчихлээ.-   

Хүүхэдтэй болсноос хойш эхнэр гэртээ суух болсон юмаа. Яагаад ч юм аймаар хартай болчихсон.  Өмнө нь өдөр нэг л залгадаг байсан бол одоо өдөрт өчнөөн олон залгадаг, хажууд эмэгтэй хүн дуугарах, инээх юм бол хардаад бөөн юм болно.  

Ажлын цаг дуусахаас 10 минутын өмнө,  ажил тарах цаг,  ажлын цаг дууссаны дараа гэртээ очих хүртэл 10 минут тутам залгадаг. Энэнээс нь болж бид 2 сүүлийн үед жоохон маргадаг болсон.  Үнэхээр явдаг суудаг явдалтай хүн би биш. Тийм байхад л хардаад байх юм. Тэгээд гэртэ суугаад хямардаг байх гээд орж гарахад нь огт хорьдоггүй. 

Хүүхэд жоохон байгаа болохоор мөнгөний асуудал их гардаг.  Хардалт, мөнгөний асуудлаас болж маргана. Өнгөрсөн тавдахад  найзуудтайгаа пиво уугаад  23 цагаас өмнө орсон чинь бөөн уур. Тэгээд хэрэлдээд  эхнэрээ алгадчихсан.  Өнгөрсөн амралтын өдрөөр надтай дуугарсан ч үгүй, тусдаа унтлаа, өнөөдөр өглөөнөөс хойш нэг ч залгасангүй. Аргадах гэж үзээд барсангүй. Их л гомдсон бололтой. Яаж аргадах уу?

Хардахаа больчихбол би ядаж илүү цагаар суумаар байна. Хэдэн цаас нь ч гэсэн хаа юм гэж уг нь бодох юм.

Эхнэрийнхээ хардалтыг яаж болиулах уу? яаж аргадах уу?