Өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цаг хүртэл арга хэмжээ зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж Драгон төв дээр очиж байрласан.

Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харууллаа.