МоАХ бол АН-ын нөлөө бүхий фракцуудын нэг. Толгойлогч Женко хэмээгддэг Х.Баттулга. Өчигдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг огцруулах  бичигт гарын зурсан гишүүд 28 байгаа.

Үүн дээр Шударга ёс эвсэл, АН-ын 10-аад гишүүд нэмэгдэнэ гэж мэдэгдсэн билээ. МАН парламентад 26 гишүүнтэй. Тэдний огцруулах саналыг АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Шударга ёс эвслээс УИХ-ын дэд дарга Л.Цог  дэмжиж гарын үсэг зурсан юм. Баттай эх сурвалжийн мэдээллээр МоАХ фракцын гишүүд МАН-тай хүч хавсрахаар болсон гэдэг нь тодорхой болж байх шиг байна. ҮҮнийг батлах зүйл өнөөдөр дэлгэсэн МоАХ мэдэгдэл. Тэд албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлдээ "Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар үүргээ умартаж, өрийн дарамтад оруулж, эдийн засгийг хүнд байдалд орууллаа.  10 -р сарын 18 нд хамт олон,ҮЗХ-ны шийдвэргүйгээр  Н.Энхбаяртай гэрээ байгуулж, авлигын эсрэг бидний  тэмцлийн утга учрыг алдагдуулж, улстөрийн хожоо наймааны бичиг болсныг харууллаа. Н.Алтанхуяг ингэснээр хувийн эрх ашгаа бодож, хувийн компани мэт хандан уучилашгүй алдаа гаргалаа. Эсэргүүцэлтэй тулгармагц "хүчингүй" гэрээ гэсэн нь Н.Алтанхуяг  дүр эсгэсан ардчилагч гэсэн дүр төрхийг  тодруулж байгаа бөгөөд энэ мэт ёс зүйгүй үйлдлийг үл тэвчин АН-д удирдлага, бүтцийн томоохон шинэчлэл хийхийг гишүүд, дэмжигчиддээ уриалж байна. Эрх зүйн чадамжаа алдчихаад байгаа ҮЗХ-г татан буулгаж,  ҮЗХ-ын ээлжит сонгуулийг явуулж, улмаар ИХ хурлаа хийхийг шаардаж байна.

Ийм тодорхой нөхцөлд МоАХ-ны Удирдах зөвлөл, гишүүд, дэмжигчид АН-ын гол удирдлагыг огцруулахыг шаардаж байна" гэсэн байна.  Энэ албан бичгийнхээ доор нь МоАХ-ын Удирдах зөвлөл. 2014 оны 10 дугаар сарын 22 гэжээ. Энэ нөхцөл байдлаас харахад С.Бямбацогт өчигдөр маадгар мэдэгдэл хийгээд байсны учир тайлагдаж байна.

МоАХ-ны фракцын гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрыг МАН-тай нийлж унагахаар зорьжээ. Бөөн хор найруулалт, улстөржилт үргэлжилсээр ирэх сонгуулийн нүүрийг үзэх нь ээ. Улстөрчид сандал, суудлын төлөө зууралдаж суух зуур ард түмний амьжиргаа дордож , улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх нь ээ