Өнөөгийн нийгмийг үүрэн холбоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Тийм ч утгаараа орчин үеийн залуусын гол хэрэглээ бол өдөр тутам биедаа авч явдаг гар утас. Хэзээ ч хэнтэй ч холбогдож хэрэгтэй мэдээллээ авчих боломжтой болсон нь сайхан.

Энэхүү хэрэглээг Монголын зах зээл дээр 4 үүрэн холбооны компани үйл ажиллагаагаа явуулдагч харилцан адилгүй үнийн саналаар үйлчлүүлэгч хэрэглэгчдээ татсаар ирсэн. Харин хамгийн анхны үүрэн холбооны "Мобиком" ХХК нь өнөөдөр Монголын хүн амын дийлэнх хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан томоохон зах зээлтэй компаниудын нэг ах аргагүй мөн.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр түүнийг тойрсон хар бараан зүйлс хийгдэж байна. Иргэдийн гар утсан дахь нэгж буюу мөнгийг чимх чимхээр нь санамсаргүй мэт санаатай хулгайлсаар байгаа нь үнэхээр цагаандаа гарсан луйварчин гэмээр... Тодруулбал: Иргэн н 2014.10.22-нд дансаа 4 удаа шалгахад 1197,36,-1196,35,-1192,73,-1191,71 болж буурсан нь гайхалтай. Учир нь 1-3 нэгжээр өнөөдөр лав мессеж бичдэг ярьдаг үүрэн холбоо байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Эсвэл "Мобиком" ХХК ийм үйлчилгээ иргэдэд нэвтрүүлэх гээд байна уу? гэж асуувал арай л үнэнд нийцэхгүй байх. Монголын хамгийн олон хэрэглэгчтэй мөртлөө үнийн хувьд хамгийн өндөр байсаар ирсэн тэдний атгасан гар тэнийхэд ч бас бэрх зүйлийн нэг. Итгэхгүй бол та өдөрт хэд хэдэн удаа утасныхаа нэгжийг шалгаад үзээрэй!!!... бага багаар, нэг хоёроор хасагдсан ч байж болно шүү дээ.

 

 

ЧОЙ