Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финал өчигдөр болов. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн шилдэг 11 мэргэн буудагч энэ төрөлд өрсөлдсөн бөгөө тэрбээр 583 оноогоор 3-р байраар финалд шалгаран үлдэж, хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон юм.

Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртлээ. 

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн болж байгаа юм.