"NTV" телевизээр "440 mHz" нэртэй Монголын хамгийн анхны гитар хөгжмийн нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж байсныг гитар сонирхогчид шимтэн үздэг байсан билээ. 2010 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон тус нэвтрүүлэг үзэгчдийнхээ хүсэлтээр "DGL" гитар хөгжмийн сургалтын төвийнхөө үүд хаалгыг нээн ажиллуулж эхэлсэн юм.

 "440 mHz"  нэвтрүүлэг нь Онлайн үзэгчдийн тоогоороо Монголын хамгийн анхны тэргүүлэгч болжээ. Телевизээр гитар хөгжмөө сурахаар шамдаж, нэвтрүүлгийн дугаар бүрийг алгасахгүй үзэх хэрэгтэй. Тэгвэл сургалтын төв нээгдсэнээр маш олон залуус өөрийн хүссэн зүйлсээ багшаасаа асууж, илүү ойроос гитар хөгжмөө сурах боломж нээгджээ. Гитар сургалтын төв нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 973 гитар сонирхогч залууст гитар хөгжмийн анхан болон дунд шатны мэдлэг олгосон байна.

Тус сургалтын төв нь дан ганц гитар заагаад зогсохгүй Бөмбөр, Төгөлдөр хуур зэрэг хөгжмийн суурь мэдлэгийг олгодгоороо бусад сургалтын төвүүдээс онцлог юм.

Гитар сургалтын төв нь Групп болон Ганцаарчилсан хэлбэрээр хичээллэдэг аж.  Даалгавар СУРГАЛТЫН ЗОРИЛГО Орчин үеийн дэлхийн Сонгодог гитар болон, Цахилгаан гитар, ФингерСтайл дэвшилтэт сургалттай мөр зэрэгцэн алхаж хөгжмөөр хичээллэсний ач холбогдлыг нийгэмд үр дүнгээрээ таниулах, ирээдүйн оюунлаг иргэдийг хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаагаа дуулгалаа. 

Гитар хөгжмөөр хичээллэх нь хүний хүмүүжил, оюуны хөгжил мөн ертөнцийг өөрөөр харах, амьдарлын эрч хүч урам зоригийг авах өндөр ач холбогдолтой.

“Хүн бүхэн хөгжимчин болох ёсгүй ч Хүн бүрт хөгжмийн боловсрол хэрэгтэй” уриан дор сургалтаа явуулдаг байна. Түүнчлэн сургалтын орчин нөхцөл хөгжмийн зэмсэгт дээд зэргээр анхаарч ажилладаг ба ганцаарчилж “Акустик болон Цахилгаан” гитар дээр хичээллэдэг.

Ганцаарчилсан хичээлийн үр дүн их байдаг. Учир нь 80 минутын турш багш нэг сурагчтай тулж ажиллах бөгөөд тухайн сурагчаа судлан хэрхэн түүнтэй ажиллах арга барилаа олоход шаардлагатай хугацаа юм. 

Ингээд гитар сургалтын төв нь шинэ элсэлтээ авч эхэлсэн таатай мэдээг дуулгая. Сургалтанд 5- 45 нас хүртэлх хүмүүс элсэн суралцах боломжтой. Бүртгэл аравдугаар сарын 29-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл явагдана. 

Хаяг: Баянбүрдийн тойргоос бөмбөгөр уруудах зам дагуу Син чи ойл Клонкийн замын эсрэг талд 440Guitar Show Room. Холбогдох утас: 99086895, 99974713

Фэйсбүүк хуудас: Гитар сургалтын Төв

Та бүхэн "440 mHz"  нэвтрүүлгийг эндээс үзэх боломжтой юм.