Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа анхны бие даасан тоглолтоо 5 настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулж байсан билээ.

Тэгвэл мисс, дуучин хэмээн олноо алдаршсан дуучин Лхамаа 11 сарын 08-нд "Strings club"- д "Lhamitone Evening" нэртэй тоглолтоо хийх гэж байна. 

Энэхүү тоглолтонд 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунууд, амьд хөгжмийн хамтлаг, Jazz, Blues, Pop, Country, country rock дуунууд, дуучны өөрийн уран бүтээлээс эгшиглэнэ.

Хамтдаа бүжиглэж, дуулж, мисс дуучнаа хамгийн ойроос харан, хамтдаа зургаа даруулан нэгэн үдшийг өнгөрүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 99092504 дугаарын утаснаас лавлаарай.