photo IMGS8355_zps50a856c4.jpg

   Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзикл 2014 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар Чуулгын тайзнаа нээлтээ хийлээ.

  “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу "UB I love you" хэмээх орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа хоёр өдөр үргэлжлүүлэн толилуулна.

 photo IMGS8342_zpsbe87b71f.jpg

   Тус мюзиклын зохиолчоор Т.Ниполь, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгжмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.

 photo IMGS8071_zpsf99fd723.jpg

   “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл нь бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өдөр бүр, хором мөч тутамд бие биенээсээ шаарддаг зүйл бол хариуцлага. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хотын хөгжлийг дагаад товлосон цагтаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж авсан ажлаа цагт нь биелүүлдэг хүмүүс энэ хотын эд эс нь байх ёстой. Бид энэ жүжгээрээ залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байгаа юм.

   Тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 19001617 үнэгүй хүргэх бөгөөд 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 99996615, 89107887 дугаараас лавлаарай.

Та бүхэндээ “Үйлсийн сайхан Улаанбаатар” хэмээх орчин үеийн мюзиклын фото сурвалжлагыг хүргэж байна.

   photo IMGS8352_zps492bc7e2.jpg  photo IMGS8350_zps01f48323.jpg  photo IMGS8349_zps82c20f38.jpg   photo IMGS8309_zpsaf2e5e53.jpg  photo IMGS8308_zpsa821978a.jpg  photo IMGS8298_zpsc939302d.jpg  photo IMGS8294_zpsaee4b3aa.jpg  photo IMGS8273_zps7fe2dfe0.jpg  photo IMGS8262_zpsa37f6f23.jpg  photo IMGS8245_zps6a084234.jpg  photo IMGS8242_zpsd69b7bf7.jpg  photo IMGS8241_zpsafb174d0.jpg  photo IMGS8226_zps1608623e.jpg  photo IMGS8222_zps1ba45b26.jpg  photo IMGS8214_zps56321269.jpg  photo IMGS8213_zpsf1c32579.jpg  photo IMGS8195_zps68d77918.jpg  photo IMGS8097_zps7041cdf4.jpg  photo IMGS8094_zpsca3ff6ef.jpg  photo IMGS8088_zps0c49e74a.jpg  photo IMGS8073_zps7834a5f5.jpg   photo IMGS8046_zpsc93642a9.jpg  photo IMGS8045_zps59e2a659.jpg  photo IMGS8036_zpsea482c0f.jpg  photo IMGS8028_zps1987e5a0.jpg  photo IMGS8022_zps7b5a4322.jpg  photo IMGS7982_zps7d20792e.jpg  photo IMGS7980_zpscc06dfc4.jpg  photo IMGS7973_zps7fded226.jpg  photo IMGS7963_zps91421e89.jpg