Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхэн 85 жилийн ой тохиож байгаа билээ.  Ойн хүрээнд Монголд анх удаа "Авто замын салбарын удам дамжсан инженерүүд" чуулга уулзалт Чингис зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тус чуулга уулзалтанд авто замын салбарын гурван хөдөлмөрийн баатар, арван дөрвөн гавъяатаар овоглосон, үе үеийн удам дамжсан инженерүүд чуулж байна. Энэхүү арга хэмжээг Монголын авто замын залуучуудын холбоо, Монголын авто инженерүүдийн нийгэмлэг хамтран санаачилан зохион байгуулж байна. Чуулга уулзалтанд урилгаар УИХ -ын гишүүн Б_Гарамгайбаатар, ЗТБХБЯ-ын дэд сайд Ж.Ержан, МУ-ын гавъяат барилгачин НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, МАЗХ-ын ерөнхийлөгч Т.Бямбаа болон авто замын салбарын эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцож байна. 

Түүнчлэн чуулга уулзалтанд оролцож буй зочид төлөөлөгчдөд МУГЖ Эрдэнэбат, МУГЖ Ганзориг, "Увертюра" хамтлаг тэргүүтэй авто замын салбарын уран бүтээлүүдийг амилуулсан эрхэм уран бүтээлчид оролцож байгаа ажээ. Ингээд авто замаар овоглосон та бүхэндээ 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.