Бүх худалдаа үйлчилгээний төвүүд долоо хоногийн нэг өдөр амардаг. Тэгвэл 100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүд өнөөдрөөс эхлэн амарч эхэллээ. Ийнхүү долоо хоног бүрийн даваа гаригт амрахаар боллоо.

Өнгөрөгч хугацаанд пүрэв гаригт амардаг байсан бөгөөд энэ өөрчлөлт байнга үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.  Барилгын материалын төвийнхний хувьд даваа гаригт үйлчлүүлэгч хамгийн багатай өдөр гэж үзэж байгаа учраас уг шийдвэрийг дэмжжээ.