Сүүлийн үед монголчууд дэлхийн одуудыг нутагтаа авчирч, тэднийг тоглолтыг үзэж сонирхон нөгөө дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гэдэг шиг болсон.

Нэг хэсэг Питтбулл Монгол ирэхээ хульхидаснаас хойш итгэл алдарсан монголчууд Micheal Learns To Rock, ONYX зэрэг хамтлагийг эх орондоо уриад амжилттай үдэн явуулсан. Удахгүй мөн нэгэн цаг үед дэлхийг байлдан дагуулж байсан Back Street Boys хамтлаг ирэх шуум ч гараад байгаа.

Үүнтэй зэрэгцэн бас нэг мэдээлэл гарсан бөгөөд “Ганнам стайл” дуугаар гиннессийн дээд амжилт тогтоосон Солонгосын дуучин PSY энэ зун манай улсад ирэхээр болсон гэх яриа юм.  Түүнийг “Харш” хамтлагийн дуучин Бааска урьсан гэж зарим хэвлэлүүд мэдээлж байна.

Ямартаа ч дэлхийн хэмжээний од болсон түүнийг эх орондоо урьсан бөгөөд харин тэрээр манай улсад ирэх эсэх нь тодорхой бус аж. Алдартай одууд ирнэ гэдэгт тэр бүр 100 хувь итгэхээ болсон монголчуудад дуулгасан энэ мэдээлэл ээлжит нэгэн “сенсаци” биш байгаасай даа.