Т.Солонго гэх нэр “Sweetymotion” хамтлагтай салшгүй холбоотой. Одоогоос 15 жилийн өмнө “Хар сувд”-аар чимсэн нэгэн охидын хамтлаг рок, попын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн нь “Sweetymotion” хамтлаг юм. 

Охидын хамтлаг гэхэд урт удаан хугацааны туршид хамтдаа байсан “Sweetymotion” нэг л өдөр Солонгоогоо алдсан. “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт дахин тайзнаа нэгтгэсэн билээ. Энэ үеэр дуучин бүсгүй СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан. Үүнээс хойш дахин урлагийн тайзнаа гаралгүй амьдарч яваа. Т.Солонго саяхан нярайлж хоёр ихэр хүүхэдтэй болж охиныгоо дүүтэй болгожээ.

Уншигчдынхаа өмнөөс бүл нэмсэн дуучиндаа баяр хүргээд, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Д.Ана