Би гэж хүн ажлын төлөө гэж гүйсээр байгаад үеийнхэнээсээ арай оройтож хүнтэй суусан. Одоогоос 7 жилийн өмнө нэг охин төрүүлсэн. Тэрнээс хойш жирэмсэн болохгүй гэж ажлаа хийж явсаар олон жил өнгөрч. Гэнэт л ухаан орсон юм шиг жирэмсэн болох гэж үзлээ харин алдчихлаа. Одоо жирэмсэн гэтэл охин гэнээ. Бас жоохон хүндрэлтэй байна ажлаасаа гарч хэвтэрийн дэглэм барь гээд эмч зөвлөөд 2сар боллоо. Би ч түүнийг нь тоохгүй явсаар ажлаа хийж байгаа. Гэтэл хадам аав би хүүгийнхээ хүүг харчихаад хадан гэртээ очих юмсан гээд үглээд байх юм. Нас 80 гарсан хүн байдаг болохоор их хэцүү. Аргагүй биз дээ энэ айлд бэр болж ирээд 10 гаруй жил болчихлоо. Гэтэл хүү төрүүлж өгч чадсангүй. Хэрвээ хүү төрүүлж өгч чадахгүй бол яанаа. Нас минь яваад л байдаг.