“Тусгай салаа” киноны Анужин буюу Э.Амаржаргал  аав ээжтэйгээ гурвуулаа амьдардаг айлын ганц охин бөгөөд орчуулагч мэргэжлээр  МУИС-ыг төгсчээ. 

Э.Амаржаргал  Miss Mongolia-2009 тэмцээнд шагналт байранд орж байснаас гадна Бээжинд болсон олон улсын миссийн тэмцээнд 75 улс орны бүсгүйчүүдээс 15-д шалгарчээ. Тэрээр уг тэмцээнд үндэсний торгууд бүжиг бүжиглэж тэмцээний шүүгчдээс өндөр үнэлэлт авч  "Авъяаслаг мисс" шагналыг хүртэж байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн 2012 онд Motors international тэмцээнд оролцон Аюулгүй жолоодлогын элчээр шалгарч, эх орныхоо нэрийг олон улсад түгээн амжилттай оролцоод ирсэн билээ.

Ингээд мисс Амаржаргалын фотог хүргэж байна