Би эхнэр хүүхэдтэй идэр насны залуу. Яагаад ч юм нууц амраг гэдэг зүйлтэй орооцолдохгүй гэж байсан ч нэг л мэдэхэд нэг эмэгтэйд өөрийн эрхгүй татагдаж эхэлсэн.

Тэгээд дотно харилцаанд орж салж чадахгүй болчихоод уулзаж явсаар 1 жил гаран боллоо. Харин одоо эхнэр маань жирэмсэн төрөх дөхөж байгаа төрөхөөс нь өмнө би энэ бүсгүйгээс харилцаагаа таслаж зөвхөн гэр бүлийнхээ төлөө зүтгэж хурим найраа хийх юмсан гэж боддог болсон. Анх эхнэр маань төрөөгүй байхдаа энэ хүүхнээс сайхан л эмэгтэй байсан. Саяхан манай ээж намайг өөр хүнтэй яваад байгааг мэдчихээд чи эхнэр ээ хуурч байгаа бол давхар ээжийгээ ч бас хуурч байгаа гэж санаарай охиныг чинь том болохоор нөхөр нь ингэвэл чи яах уу аав ээж юу тарина тэр нь эргэж үр хүүхэд дээр буудаг гэж хэлснээс хойш би унтаж чадахаа байсан ээж хүн настай хүн зөв л зүйл хэлнэ. Тэгээд тэр эмэгтэйд харилцаагаа таслая гэсэн чинь салахгүй гээд зүтгээд хэрвээ салвал эхнэрт чинь бүгдийг хэлнэ гээд байна. Анхнаасаа энэ бүгдэд би өөрөө буруутай. Одоо үүнийг яаж зогсоох вэ? надад чин сэтгэлээсээ зөвлөөрэй. Та бүгдийг намайг зүхэж элдвээр хэлнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөрийнхөө хийсэн зүйлийг зөв замаар таслахад минь туслана гэдэгт найдаж байгаа шүү.