Сайн байна уу? би одоо 28 настай хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө салсан. Тэр байнга найзуудтайгаа гадуур шоудаж яваад архидаж гадуур их хонодог. Тэрнээс нь болоод хэрүүл их гарна. Сүүлдээ бүүр өөр эмэгтэйчүүдтэй явалдаж байгаад хэд хэдэн удаа надад баригдсан юм. Баригдах болгонд нь би хадам эхдээ зураг бичлэгийн үзүүлдэг байсан тэгсэн нэг өдөр хадам эх гэрээсээ хөөсөн миний тэвчээр алдарч тэдний гэрээс явж өөрийнхөө аав ээж дээр ирээд 5 сар болж байна. Ажилдаа ч орж хамт олонтойгоо явах боллоо. Харин сураггүй байсан нөхөр шүү юм одоо харин том хүүгээ би авья уулзмаар байна. согтуу залгаж элдвээр хэлээд байна. Би шүүхэд салах өргөдлөө өгсөн байгаа. Энэ хүнийг яах вэ?