Арван жилийн сургуульд байхаас үерхэж байгаад хүүхэдтэй болж хамтдаа юу ч байхгүйгээс эхэлж хувийн байшин, машинтай болсон юм. Бид хоёрын амьдралд хадамууд их оролцдог байсан тэрнээс нь болж муудалцаж, хэрэлдэж ан цав гарсаар нэг өдөр надад гар хүрсэн. Тэгээд л миний сэтгэл хөрж  салья гээд би яваад өгсөн. Тэрнээс хойш хэдэн сар болоод нөхөр маань уучлалт гуйгаад бид эвлэрсэн. Гэтэл нэг өдөр хадам ээж хүүхэд зодоод ахиад салсан харин эргэж нийлээгүй. Хүүхэдтэйгээ утсаар ярьж уулздаг байсан. Сүүлийн үед шинэ эхнэртэй болсон гэдгээ хэллээ яагаад ч юм би салаад удсан байж үүнийг сонсоод шоконд ороод их уйлсан. Хүүхэдтэй өөр хүний царай харуулах хэрэгггүй байх гэж бодож байна. Ер нь хүүхдийг аавтай нь уулзуулж хоёр талд явуулах нь зөв үү? Та бүхэн туслаач?