“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийн шатаар амжилттай ахиж яваа.

Тэд Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ үзэгчдийг  байлдан дагуулсан бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээл хийсэн нь өндөр үнэлгээ авсан. 

Тус хамтлагийн жүжигчидийг авъяаслаг, цоглог залуус хэмээн үзэгчид тодорхойлдог. Тайз, дэлгэцнээ амилуулсан дүрүүд  нь тэднийг ийн тодорхойлоход хүргэсэн биз. Авьяаслаг, сэргэлэн залуус маань киноныхоо дууг өөрсдөө дуулчихдаг. "Мөнгөний гахай", "Намрын синдром", "Сайн уу амьдрал минь" зэрэг киногоороо үзэгдийг байлдан дагуулсан. 

Саяхан "Омарын эрэлд" адал явдалт, инээдмийн киногоо үзэгчдийн хүртээл болгож, өдгөө кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ. Энэ удаад залуу жүжигчдийн жинхэнэ Монгол сельфи зургийг онцолж байна. 

Д.Ана