2014 оны 11дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

                                                 агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градусхүйтэн, харьцангуй чийг 83хувь, агаарын даралт 874  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.