Сайн байцгаана уу. Доргио.мн захидал булангийн байнгын уншигч байна. Энэ булангийн захидлаас олон зүйлийг ойлгож ухаарахын тулд уншдаг юмаа. Энэ булангаар дандаа эхнэр нөхөр хуурсан асуудал яригдах юмаа. Энэ тал дээр өөрийнхөө санаа бодлыг хуваалцахыг зорьсон.

Миний бодлоор энэ асуудлын зууны 70 хувь нь эмэгтэйчүүдээс шалтгаалдаг гэж бодож явдаг юмаа. Би ч гэсэн ганц бие 30 нас хүрч байна. Энэ хугацаанд янз бүрийн эрчүүдтэй таарч явлаа. Унтаад үзчих юмсан гэсэн өлөн харцаар харсан өлөн эрчүүд зөндөө байдаг. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд худлаа үнэн уулзая сайн найзууд больё гэж худлаа яринаа. Хүний нүд хэзээ ч худлаа хэлдэггүй шүү хүүхнүүдээ.

За тэгээд эмэгтэйчүүд анхны сэдлийг төрүүлээгүй л бол эрчүүд дарж аваад хүчиндэхгүй нь тодорхой тийм учраас эмэгтэйчүүд минь бодолтой болгоомжтой байхгүй бол нэг л өдөр өлөн нүдэлсэн өөрийн бодолгүй эрчүүдийн өгөөс болно шүү. Ямар ч эрэгтэй хүн 3 удаа татгалзсан хариу сонсоод дахин уулзая гэсэн санал тавьдаггүй би амьдралаараа баталсан.

Эхнэртэй хүнийн нууц амраг болчоод салж чадахгүй байна гэхийн. Хүнийн юм хүнийх л байдаг гэдгийг маш сайн мэдэж сэтгэлээ мэдээтэй байлгах хэрэгтэй. Үнэхээр физиологийн хэрэгцээ шаардлага гараад хүний эзэмшлийн /эхнэртэй/ хүнтэй учирсан бол сэтгэлээ мэдэж байх хэрэгтэй. Энэ үйлдлээ олон дахин давтахгүй байсан нь дээр чи өөрөө ч зовно тайван сайхан амьдралыг чи үгүй хийж байна гэсэн үг. Чи ч гэсэн нэг өдөр нөхөртэй болно. Тэр хүний эхнэрийн оронд өөрийгөө хаяа ч гэсэн тавьж үзээрэй дээ. Эм садарвал төр бөхнө гэдэг үг байдаг байхаа.