Хөөе залуу минь замаараа л яв даа

Зангиаг чинь харин засаад өгье

Хөөе залуу минь зөнгөөрөө л яв даа

Малгайг чинь харин янзалаад өгөх үү ... энэхүү эрч хүчтэй, ритмлэг дуугаар дуучин Насаагийн уран бүтээлтэй танилцсан сонсогчид олон байдаг.

Дуучин бүсгүй  2011 онд "Төрсөн өдрийн дуу" , "Хүлээсэн хайр", "Уучлаарай" , "Бүжиглэе бүжье" гэх мэт залуусын дунд хит болсон 9 дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” нэртэй  анхны цомгоо сонсогчиддоо хүргэсэн.

Анхны уран бүтээл , анхны цомог гэдэг “Хэзээ ч мартагдашгүй” байх нь мэдээж. Дуучин бүсгүй өөрийн хоёр дахь цомгоо сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд  цомгийн продюссероор ая зохиогч Б. Наранзун ажиллаж байгаа гэнэ.

Хоёрдахь цомогтоо багтсан "Бороо", “Нойргүйдэл”   хэмээх  уран бүтэлүүддээ  клипхийлгэн сонсогч фэнүүддээ хүргэсэн. Шинэ  уран бүтээл гэдэг тухайн  дуучны  дотоод шинэ ертөнцийн  илэрхийлэл  байдаг тэрч утгаараа дуучин Насаагийн өөр нэг дотоод  ертөнцийг  тун удахгүй бид мэдрэхнээ.