Цоглог, эрч хүчтэй гэдэг үг Дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ дуучин Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс нь гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг. 

Өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 09-ны үдэш "UB Palace"-ийн концертын их танхимд тэрбээр өөрийн мянга мянган фэнүүдтэйгээ уулзсан юм. Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан шоу тоглолтонд дуучин Т.Ариунааа урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн. 

"Ирэх л гэж", "Жаргаж үзээгүй зул", "Нандин учрал" хит дуугаараа үзэгчдийг доргион, байлдан дагуулсан юм. Түүнийг дуугаа дуулаад дуусаад тайзны ард орсон хойно нь ч танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт тасраагүй. Энэ нь үзэгчид гавьяат дуучнаа их санагалзсаны илрэл байлаа. Техникийн саатал гарч тог тасарсан ч Т.Ариунаа дуугаа дуулж фэнүүдтэйгээ бут авсан юм. 

Д.Ана

.