2014 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсэг болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 4-9 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд болон говийн бүс нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.