Энэ буланг эмэгтэйчүүд голчлон уншдаг юм шиг байна лээ. Тийм болохоор зарим нэг эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгмөөр байна.  

Би өөрөөсөө дөрвөн насаар эгч, хүүхдээрээ ааштай, бусдад муу санадаггүй, байнга тусалдаг бүсгүйтэй  үерхээд  багагүй хугацаа өнгөрч байна.  Удахгүй нэг гэрт орно.  Цөөхөн эмэгтэй найзтай.  Намайг багийнхаа нэг найзтайгаа танилцуулсан. Тэгсэн нөгөөх нь над руу сээтэн хаяж, уулзъя гэж улаан цагаан эрээгүй аашлах юм.  Харин хайрын дэргэд  юу ч болоогүй юм шиг  хуурамч царайлах юм. Эртээд шөнө бид 2ыг унтаж байхад хүргээд өгөөч гэхээр нь  манай хүн унтаад би хүргэж өгөхөөр болсон юм. Тэгээд очсон чинь миний найз залуу гэж намайг танилцуулсан. Тэндээсээ гараад хүргэж өгч байхад найз охиноосоо сал л гэнэ,  нууцхан явалдая л гэх юм.  Ерөөсөө л манай хүнд атаархсан  явцуу бодолтой хүүхэн.  

Эр хүнийхээ хувьд тэр хүүхэнтэй унтаад өнгөрөх асуудал биш.  Хамгийн гол нь итгэж явдаг найз нь ийм хүн байсныг мэдвэл манай хүнд ямар хүнд тусах бол.  Хиртэй гараар баримгүй, дэндүү цайлган, тусч, хар буруу боддоггүй болохоор найз бүсгүйгээ гомдоох вий гэхээс санаа зовж байна.  

Тийм болохоор бүх эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд  найзынхаа  хайрт руу битгий залга, хандарх.  Эр хүний хувьд  “дайраад” өнгөрөхөд нэг их асуудал биш. Бодлогогүй нэг алхам чинь бусдад хичнээн хүнд тусахыг нэг бодож үзээрэй гэж хэлмээр байна.  Ер нь эмэгтэй хүн үнэ цэнэтэй, ихэмсэг байх тусмаа эрчүүдэд хүндлэгддэг юм шүү. Энгэр сул байлаа гэхэд нэрэнд л муу гэдгийг санаж яваарай.