АН-ынханы дотоод зөрчил улам л гүнзгийрч байна. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргаар томилогдохын өмнөхөн Bloomberg телевизэд ярилцлага өгсөн билээ.

Тэгэхдээ Цөмийн энергийн газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар хоёрыг татан буулгахаа зарласан юм. УИХ-ын дарга З.Энхболдын бодлоор Цөмийн энергийн газрыг Ашигт малтмалын газартай, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг Харилцаа холбооны зохицуулах хороотой нэгтгэн төсөв хэмнэх аж. Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын дарга З.Энхболд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хоёрыг халахын тулд ийм ажил хийж байгаа гэнэ. Энэ хоёр залуу Н.Алтанхуягийн багт ажиллаж нам дотроо ихээхэн асуудал үүсгэж байсан гэж эх сурвалж тайлбарлав. Ийнхүү АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэх залуусыг ажлаас чөлөөлөх байдлаар цэвэрлэгээ хийх бололтой.