Та бүхэн эгч хүн байж ямар зах замбараагүй юм гэж магадгүй. Гэхдээ амьдралд юу эс тохиолдохийг алийг тэр гэхэв. Би одоо 32-настай хувиараа хөдөлмөр эрхлэгч. Сарын өмнө найз бүсгүйн төрсөн өдөр болоод би ч багаасаа найзалсан юм чинь гээд л гүйгээд очлоо. Сайхан дуулж хуурдаад баяр ид дундаа орж явтал найзын хуурай дүү гээд 2 залуу ирсэн юм. Би өмнө нь ерөөсөө харж байгаагүй юм билээ. Тэгсэн нэг нь учиргүй анай гээд л байсан би ч яахав өөрийнхөө дүү нар шиг хүнийг ялгалгүй харьцдаг хүн юм ярихаар нь яриад л байлаа. Тэр өдрөөс хойш надаас салахаа байлаа. Уржигдар бүүр унтаж хэвтий гээд залгаад мсж бичээд юу вэ энэ хүүхдийг яах уу надаас 5 дүү. Загнаад ч нэмэр алга салж өгөхгүй байна. Би ганц бие ганц охинтойгоо амьдардаг нөхөр маань өөр хүнтэй болоод жоохон хүүхэдтэй байхад намайг хаяад явсан. Ингээд салахгүй зууралдаад байхаар нь эр хүнээс хол удаан явсан хүн тэсвэр алдах вий дээ гэж айх юм.