Улсын II төв эмнэлэг буюу хуучнаар Сайд нарын II хэмээн нэрлэдэг эмнэлэгт хэвтэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан тухай мэдээлэл иржээ.

Н.Энбаярын хувьд анх 94 кг жинтэй байсан бол хоригдож байх хугацаандаа олон хоног хуурай өлсгөлөн зарласнаар 74 кг жинтэй болсон аж. Түүний өвчний оношийг тодорхойлоогүй учир ямар нэгэн эмчилгээ хийхгүй байгаа юм. Өдрөөс өдөрт бие нь муудаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 64 кг хүртэл турсан тухай тус эмнэлгийн эмч нар мэдээлжээ.

Н.Энхбаярын биеийн байдал цаашид улам доройтох төлөвтэй, яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй гэж эмч нарын баг үзсэн байна.