"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагай та бүхний хэдийнэ танил болсон. УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан  "Мөрөөдлийн театр"-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэн амжилтын шат өөд ахиж яваа уран бүтээлчид.

Тус хамтлагийнхан өдгөө Европын орнуудаар аялан тоглолтоор явж байгаа юм. Тоглолтынхоо хажуугаар зугаалга хийсэн байна. Ингээд та бүхэндээ энэ удаад сониучхан Шагайгийн бичлэгийг хүргье.