yashkaГадны иргэд манай улсын хууль тогтоомжийг зөрчих явдал тасрахгүй байна. Ялангуяа монгол охидоор зугаагаа гаргаж, биеэ үнэлэлтийг зохион байгуулах хандлагатай болов.

Өмнө нь массажист нэртэй биеэ үнэлэгчид саун массаж иллэгийн газар орогнож биеэ үнэлдэг байсан бол арга нь нарийсч солонгос ресторан, караоке, зочид буудал, вьетнам авто засварын ажилчид нэрээр биеэ үнэлдэг байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний мэдэхээр “Модны 2″-т байрлах “Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газарт охидын биеийг үнэлүүлж байжээ. Энэ хэрэгт бүлэг вьетнам иргэдхолбогдоод байгаа тэдний дөрвийг нь гадуур байцааж байгаа гэнэ.