Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан үзэгчиддээ “Лаа ” сэтгэхүйн эротик драмын жүжгээ  хүргэхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ.

Энэхүү жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э. Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглосон байна.

“Лаа” жүжиг нь эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээлүүд болон нийгэмд тодорхой хувийг эзлээд байгаа биеэ үнэлэгч залуу эмэгтэйчүүдийн бодит амьдралыг  хөндөн гаргаж байгаа аж. Мөн уг  жүжигт биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд ойлгох, тэдний эрхэнд хүнлэг бусаар хандаж буй явдлыг тод үзүүлэх, залуу бүсгүйчүүдийг энэ замруу орохоос сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой ба нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод байгаа биеэ үнэлэлтийг багасгахад томоохон хувь нэмэр оруулахуйц жүжиг гэдгээрээ онцлог юм.

Уг жүжиг нь Тусгаар тогтнолын ордны их танхимд 12 сарын 1, 2-нд 19:00 цагаас тоглогдох бөгөөд тоглолтын тасалбарыг  Тусгаар тогтнолын ордны касс, Монголын Залуучуудын Холбооны байран дээрээс  болон 99948556, 96008899,99647075 дугаараар холбогдон захиалж авах боломжтой гэнэ.