сайн байна уу? би 23 настай найз охин маань 20 настай тэр маань одоо 2 сартай жирэмсэн. гэвч анх жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш авхуулна гээд байхиймаа.

Би уг нь анхны хүүхэдээ авхуулахгүй төрүүлий гэж гуйж уурлаж янз янзаар л үзлээ. Даанч ерөөсөө бодлоо өөрчлөхгүй юм. Би АБОРТийн талаар хамаг л муу муухай бүгдийг л хэлж тайлбарлахийг оролдосон ч болдгүй ээ. тэгээд одоохондоо ээж аав нар маань мэдээгүй л байгаа. Найзууд л бас саяхан санаандгүй мэдсэнээс нууцлалж байсан юмаа. . Хэлий гэхээр хэлсэний дараа авхуулчвал дэмий эцэг эхээ зовоосон болох байх гээд хэлж чаддаггүй.

Тэгээд яагаад авхуулах гээд байгаа гэхээр " Би жоохон байна ичээд байна хамаатан садан юу гэхийн санаа зовмоор тэгд ч ээж намайг ална чи намайг ойлгож хайрлаж чадахгүй байна " гэсэн шалтагтай. Уг нь би түүндээ хайртай аль болох ойлгох гэсэн ч чадахгүй юмаа Яасан дээр вэ эмэгтэйчүүд ээжүүдээ яавал би бодлийн өөрчилж чадах бол?