Би одоо эхнэр хүүхэдтэй хүн. Гэтэл би одоогоос хэдэн жилийн өмнө өөрийн тэнэг байдлаасаа болж алдаа гаргасан. Нэг бүсгүйд ухаангүй хайртай байсан юм. Тэгээд түүнтэй уулзаж нэг ёсондоо үерхэж байлаа. Гэхдээ ор хөнжлийн асуудал үүсгээгүй тэр үед залуу байж.

Нэг оюутан найзын маань төрсөн өдөр одоогоос 3 жилийн өмнө болсон юм намайг ирээрэй гэхээр нь яваад л очлоо. Тэгэхэд дарвиж нэлээн уусан. Өглөө нь сэрсэн чинь ангийнхаа нэг охинтой унтчихсан нэг оронд хамт. Тэр өдрөөс эхэлж би гэж хүн сэтгэлийн шаналалтай явна. Удалгүй тэр охин би жирэмсэн болсон байна гээд шууд л манай гэрт хүрээд ирсэн. Аав ээж мэдээд их зарчимж хүмүүс тэгээд л бид 2 амьдрах болж охин маань төрсөн. Хүүхдээ хараад өөрийнхөө хайртай бүсгүйг мартах байх гэж бодож байтал тэгсэнгүй ээ яг хэвээрээ. Хааяа хайртай бүсгүйтэйгээ уулздаг байсан гэхдээ бид 2-ын хооронд дотно харилцаа байгаагүй. Тэр их ухаалаг эмэгтэй болохоор эхнэрийг чинь хуурахыг хүсэхгүй байна гэдэг.

Тэр одоо нөхөртэй болж хэдхэн хоногийн дараа хуримаа хийх гэж байгаа түүнийг би одоо сэтгэлээсээ мартаж тавьж явуулсан нь дээр байх гэж шийдлээ. Над шиг ийм амьдралтай хүн байдаггүй байх. Архины балгаас болж хайртай хүнтэйгээ суулгүй өөрийнхөө хүссэн амьдралыг биш хүсээгүй зүйлийн төлөө ажиллаж амьдарч явна. Гэхдээ би хийсэн үйлийн үрээ амсаад явж байгаа. 

Чамдаа аз жаргал хүсье тэр маань энэ сайтыг уншдгийг саяхан олж мэдсэн тийм болохоор миний энэ захидлыг ч унших байх гэж найдаж үүгээр дамжуулж уучлалт хүсч байна. Охиноо, эхнэрээ би чамд хайртай шигээ хайрлахыг хичээх болно оо. Одооноос би чиний хэлснээр тэр 2-тоо халамж тавих болно.