1990-ээд оны поп дуучин агсан Б.Эрдэнэцэцэгийн уянгын дуунуудыг дуулж олноо хүргэсэн дуучин Э.Болор-Уянга шинэхэн клиптэй болжээ.

Тэрбээр ая зохиогч, дуучин Б.Ангирмаатай хамтран дуулж байсан "Намар, Ганцаардал" дуугаа шинэчлэн, клипжүүлсэн байна. Энэхүү дууны үг, аяыг Б.Ангирмаа зохиосон юм.