"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон. 

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ. 

Залуу дуучин Д.Найдандорж үзэгчиддээ "Хайраар зөөлөрдөг хорвоо" дуугаа клипжүүлж олны хүртээл болголоо. Энэхүү уран бүтээлээрээ ахан дүүсийн нандин холбоог харуулж, хүний сэтгэлийн утсыг хөндсөн шинэлэг санаатай сайн клип болж чаджээ. 

Дашрамд дуулгахад, Д.Найдандорж "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомгоо өлгийндөн авсан бөгөөд цомог нь Hi-Fi records-ийн бүх салбараар худалдаанд гарсаныг дуулгая. 

Д.Ана