Сайн байцгаанa уу энэ захидлыг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг O гэдэг 18 настай. Би яг одоо яахаа мэдэхгүй байдалд ороод байна.

Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 2р курсын оюутан. 10 жилд байхаасаа хүнтэй огтхон ч үерхэж байгаагүй л дээ. Харин одоо би өөрөөсөө 10 хэдэн насаар ах багшдаа дурлачихаад яахаа мэдэхгүй гиеүрсэн байдалтай, ухаан санаа минь тэр хүнийг л бодоод байх юм. Тэр хүнд өөрийнхөө энэ сэтгэлийг хэлвэл яах бол? Тэр хүн бусдаас огт өөр, ямар нэгэн муу санаа, ашиглаад орхиё гэсэн бодол огт байхгүй юм шиг санагддаг. Би хэтрүүлж ярьж байж ч магадгүй. Гэхдээ тэр хүний над руу харж буй харц нь нэг л өөр байдаг.

Би яах вэ?  Надад зөвлөөч...