Хошин урлагийн Маск продакшны жүжигчин М.Баярмагнай сүүлийн үед энд тэнд рекламанд тоглоод нэлээд завгүй нэгэн болсон билээ. 

Түүний нэгэн рекламны зураг бидэнд тун содон туссан юм. Тэрээр гэрлээр чимэглэсэн монгол гэрийн урд суусан энэ зураг нүдэнд содон харагдаж байгаа биз. Энэ зургийг орон нутагт чиглэсэн бизнес явуулдаг нэгэн компанийн рекламны зураг авалтын үеэр авахуулж байжээ.

Харин энэ санааг нь одоо буюу Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан Монгол гэр чимэглэх бизнес санаа гэж хошигнон хэлж болох юм.