УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр жиргээчдийн нэгэн хөгжилтэй сэдвийн гарган өөрөө энэ сэдвийнхээ гол баатар болсон юм.

Учир нь түүн рүү УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мессеж явуулахдаа "Хайр хүрээд хаясан" гэж бичжээ.Харин үүнийг Зоригт гишүүн өөрийн твиттертээ нийтэн "Андуурсан уу" гэсэн тайлбартай оруулсан нь ийн ярианы гол сэдэв болсон аж. Ямартаа ч Эрдэнэчимэг гишүүний хайрыг яалт ч үгүй хэн нэгэн хүргэжээ. Харин тэр эрхэм нь Зоригт гишүүн үү эсвэл өөр нэг эрхэм үү гэдэг нууц хэвээр үлдлээ.