цаг агаар

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 метр. Дархадын хотгороор 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.