Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 03 сарын 01-нийг хүртэлх хугацаанд “Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлсэн.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийсэн бөгөөд 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулсан. 

Хальтирч унасан газрын байршил (2013.12.19-2014.03.01)

alt

Дээрх тоо баримтаас харахад гэр хорооллын гудамж, хотын гудамж, орон сууц, гэрийн орчимд хальтирч унах нь илүүтэй ажиглагдаж байна. Ялангуяа гэр хорооллын гудамжинд хамгийн ихээр хальтирч унаж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.

Тус аяны хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран “Хальтиргаагүй зам-Шуурхай удирдлага”, Монголын оюутны холбоотой хамтран “Шингэн хог хаягдлын зохистой менежмент”, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хальтиргаагүй, аюулгүй орчин” сэдэвт уралдааныг зохион байгууж амжилттай оролцсон байгууллага, хамт олон, оюутнуудыг шалгаруулан шагналаа.

alt

Аяны хүрээнд оролцогч, хамтран ажиллагч талуудаас гаргасан зөвлөмжид дараах санал, санаачлагууд тусгагджээ.

Гэр хорооллын гудамж талбайд: 

Гэр хорооллын гудамжинд хальтиргаа үүсч байгаа гол шалтгаан болох айл өрхөөс гарч буй шингэн хог хаягдлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар цуглуулах, хадгалах, зайлуулах менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:

 • Шингэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах шинэ санаа санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх.

 • Айл өрх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус менежментийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах (мэдээлэл сургалт, суралчилгааны ажил)

 • Холбогдох хууль эрх зүйн орчныг бий болгох

 • Үйл ажиллагааны хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах

 • Оролцогч байгууллагууд гэр хорооллын гудамж талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах

 • Шингэн хог хаягдлын зохистой менежментийг нэвртүүлэхэд олон салбарын хамтын оролцоо чухал юм.

alt

 Хотын гудамж талбайд: 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12/61 тоот захирамжийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож тогтмол хяналт хийж хариуцлага тооцож /сануулах, торгох/, туршлагыг дэлгэрүүлэх /урамшуулах, сурталчлах/ ажлыг зохион байгуулах

 Байр орон сууцны орчимд: 

 • Дүүрэг, хороодын засаг даргын тамгын газраас холбогдох албан тушаалтанд өөрсдийн харъяа байр орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхыг үүрэг болгож, хэрэгжилтийг тогтмол хянах

 • Байр орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх идэвхи санаачлагыг дэмжих

  НЭМҮТ-ийн ХБӨТСА