Х Түц Продакшны энэ жилийн отгон тоглолт болох “Ийм нэгэн явдал” шоу СТӨ-г доргиосоор нэг мэдэхэд хаалтын тоглолтууд эхэлжээ. Одоо тэдний тоглолт дуусахад 6 хан хоног үлдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдөр тоглохгүйг тооцвол 5-хан өдөр үлджээ.

  Тэдний тасалбар СТӨ-р эрэлт ихтэй байгаа бөгөөд хаалтын тоглолт дөхсөнийг ч хэлэх үү бүр ихсэх нь дамжиггүй юм. Үзэгч та ч бас тэдний нэг болж бүтэн жилийнхээ стрессийг тайлж бас инээд хөөр, эрч хүч, бас ухаарлыг мэдрээд гарахыг санал болгож байна.