Сайн байна уу. Би энэ жил 27 настай. Ганц бие эмэгтэй. Өнгөрсөн хугацаанд мэдээж хэрэг найз залуутай байсан. Би найз залуутайгаа хоёр жил гаран үерхэж байгаад үнэхээр халамжгүй, амиа бодсон болохоор нь салсан юмаа. Салаад маш их санасан. Гүйгээд очмоор байсан ч бардам зандаа хөтлөгдөөд эргэж очоогүй. Надаас салчихаад хоёр жил гаран болохдоо экс эхний жил нь гадаадад дараагийн жил нь энд байсан юм билээ.    

Одоо энд  нилээн гайгүй ажил хийдэг. Чухам л бидний хайртай эх орон гэж бахирдаг хэрнээ орой болгон смс бичиж, залгадаг.  Уулзъя, учиръя, чам шиг сайханг нь олж чадсангүй, чамайг санаад байна, хүсээд байна гэх юм.

Миний хувьд эргэж нийлэхэд асуудал алга. Гэхдээ яг л өмнөх шигээ халамжгүй, амиа бодсон хэвээрээ байна лээ. Эмэгтэй хүний хувьд хайр халамж чухал шүү дээ. Үерхэж байхдаа би засрах байх гэж мөн ч их найдсан. Даанч засраагүй бололтой юм.

 Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоох уу эсвэл нүүр өгөөгүй чигтээ байх уу?  хэрвээ нүүр өгөхгүй бол  яг юу гэж хэлж дахиж хэзээ ч  эргэж харахгүй болгох вэ? Би ч газрын хаанаас гарч ирсэн гай лай вэ? Тайван орхиод өгөөч, нөхөртэй болсон гэж хэлээд л байгаа юм.  гэхдээ ерөөсөө болихгүй байна.  Яавал дээр вэ гэдгээ ч мэдэхээ байлаа