Би одоо 36 настай.  Нөхөртэйгээ нэг хүүтэйгээ амьдардаг. Би нөхрийнхөө хоёр дахь, нөхөр миний хоёр дахь  амьдрал.  Өмнөх амьдралынхаа хүүхдүүдийг өөрсдийнхөө аав ээж нарт үлдээгээд одоо дундаасаа гарсан хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарч байгаа.  

Нөхөртэйгээ хамт амьдраад  таван жил болж байна. Хүү маань одоо гурьан настай.  Нөхөр бид хоёрын амьдрал эхний 2 жил л аз жаргалтай байснаас сүүлийн  гурван жилд там шиг л байна. өдөр бүр мөнгөнөөс болж хэрүүл хийнэ. Уг нь хэн хэн нь хичээгээд байхад байдал улам л хүндрээд байна. хийсэн ажил бүхэн нь дампуураад шатаад байхаар бид 2 байранд орох нь битгий хэл өрөнд ороод л байна.

Сүүлийн 6 сар бид 2ын хувьд секс гэсэн ойлголт байхгүй болсон. Заримдаа муудалцахаар би нөхөр рүүгээ юм авч шиддэг. Тэгж хэрэлдэх бүрт нөхөр гадуур хонодог. Эхэндээ охин дээрээ очдог байсан.  Сүүл рүүгээ ажил дээрээ хонох болсон. Одоо тэгсэн ажил дээрээ ч охин дээрээ ч хоноогүй байсан. Тэгэхээр нь хүүхдээ ээждээ харуулж байгаад нөхрөө тагнасан чинь надад хэлэлгүйгээр байр түрээсэлж байгаа юм билээ.  Бас нэг хүүхэнтэй болчихсон байна лээ.  Чухам л аз жаргалтай байгаа бололтой чухам л инээчихсэн явж байсан.  надтай хэзээ ч тэгж аз жаргалтай инээж байгаагүй.  Гэрт ирэхээрээ буруу хараад унтаад өгдөг байсан.  Тэгсэн өөр хүнтэй болчихсон юм байна.

Би одоо тэр хүнийг явуулах уу?  өдий насан дээрээ 2 дахь амьдарлаа сүйрүүлэх үү? Хүүхдээ яах билээ? энэ амьдралыг яах вэ гээд  бодох асуудал зөндөө байнаа. Яах ёстой вэ