БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 24-26 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төв, говийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.