БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 05-наас 2014 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн нутгаар, 8-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 5,8-нд Алтайн уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.