“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.

    Ийнхүү топ модель хэн болох бол гэсэн үзэгчдийн сэтгэл түгшээсэн асуултын хариу ч тодорхой болов. Өөрөөр хэлбэл, нүдээ олсон шагналын эзнээр загварын тайзнаа 10 жил алхсан Х.Бадамгэрэл шалгарч, мэргэжил нэгтнүүдээ болон загварын ертөнцөд хайртай хэн бүхнийг баярлууллаа. Ингээд та бүхэндээ отгон топын фото зурагнуудыг сонирхуулъя.