Сайн байна уу? Би нэг зүйлийн талаар та бүгдээс асуухыг хүслээ. Хотод оюутан болж ирээд удаагүй байна. Гэтэл найз залуутай болчихлоо. Гэрийнхэн маань мэдвэл их уурлаж загнана. Эрдэм ном сайн сураад ирээрэй гэж байхад гэж ирээд л загнах байх. Хамгийн гол нь найз залуу маань унтая гээд байх боллоо. Би жирэмсэн болохоос айж байна. Бас унтчихаад намайг хаячих болов уу? Найз залуу маань хотод өссөн. Гэхдээ уг гарал нь хөдөөнийх. Ах эгч маань хотод өссөн хүүхдүүд айхтар гэдэг. Надад зөвлөгөө өгөөч?