Сайн байцгаана уу. Би ээжүүдээс зөвлөгөө авмаар байнаа.  Би нөхөр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаад түр хугацаагаар гадаадад томилолтоор ирсэн юм.

 Гэрийн хоол унд, хувцас хунар гэх бүх зардлыг би гаргадаг. Нөхөр байр, утасны мөнгө гээд  200 000 орчим төгрөг  гаргадаг юм.  Би наашаа ирэхээсээ өмнө 200 000 төгрөг үлдээгээд  7 хоногийн дараа 500 000 авахаар болгоод үлдээсэн юм. Тэгээд сүүлийн нэг сар мөнгө өгөөгүй.  

Үнэндээ энд надад илүүчлэх мөнгө алга, хол газар унааны мөнгөө хэмнээд алхаад л байгаа. тэр ч яахав тоох юм биш.  

Гол нь нөхөр байгууллагын мөнгө миний дансанд байгааг мэдчихээд чи маргаашийн дотор 500 000 төгрөг өг, өгөхгүй бол хүүхдүүдийг чинь аав ээж дээр чинь аваачиж хаялаа, нөхөр хүүхдүүдээсээ хоолны мөнгө харамласан балиар хүүхэн бэ чи гээд байна.  

Би мөнгө өгбөл хууль бус болох гээд байна.  Яахав ээж аавдаа хэлээд мөнгө өгчихөж болно л доо.  Тэгэхдээ ингэх нь зөв үү?  Ийм муухай сүрдүүосэн хүн яаж цаашдаа хамт амьдрах вэ? Сүрдүүлэг нь улам ихсэх байх даа. Яавал дээр вэ?