Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга бүсгүйг таних биз ээ.

Тэрбээр "Miss Mongolia-2006" наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагналт, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга загварын ертөнцөд авьяас чадвараа таниулсан хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг.

Боловсрол, мэдлэгтээ чамгүй анхаардгаараа бусад топуудаас ялгардаг билээ. Нэгэнтээ хятадын хэмжээнд зохион байгуулагддаг “China Bridge” хятад хэлний тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан удаатай. Түүнчлэн БНХАУ-ын Shandong их сургуульд суралцаж, шилдэг оюутнаар шалгарсан.

Топуудыг цуглуулдаг "Гоёл" наадмын тайзнаа тэрбээр биеийг нь нэвт гэрэлтүүлсэн торон даашинзар гангаран алхсан юм.

Д.Ана